Д.Отгонбаярын гитар 6000 ам.долларын үнэтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Д.Отгонбаярын гитар 6000 ам.долларын үнэтэй

“Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр гитар цуглуулах хоббитой гэнэ. Тэрбээр гитар худалдаж авахдаа мөнгө хайрладаггүй аж. Түүний хамгийн үнэтэй гитар нь 6000 ам.доллар гэнэ. Одоогоор Д.Отгонбаярт найман гитартай юм байна. Энэ талаараа Д.Отгонбаяр хэлэхдээ “Сүүлийн үед би чанартай сайн гитар их авч байгаа. Гитарт мөнгө хайрлахгүй ээ. Надад одоо найм бий. Хамгийн үнэтэй нь 6000 ам.долларынх. Машины үнэтэй гитар. Үнэ мөнгөндөө биш. Дуугаралт, хийц, хэв маяг нь чухал. Надтай олон жил хамт байж, намайг байхгүй болсон ч байж л байх тийм гитар. Гитар бол миний амин зүрх” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж