Зүүн бүсийн ТББ-ынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн ТББ-ынхан чуулж байна

Төр иргэний хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрд иргэний дуу хоолойг ил тод нээлттэй хүргэх, төрийн ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг гол чиглэлээ болгон ажилладаг төрийн бус байгууллагууд энэ өдрүүдэд Сүхбаатар аймагт чуулж байна. Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь гэсэн зургаан аймаг болон Улаанбаатар хотын төрийн бус байгууллагуудыг төлөөлөн 40 гаруй зочид төлөөлөгчид оролцон хоёр өдрийн туршид сургалт семинар зохион байгуулах аж.

“Орон нутаг дахь төрийн бус байгууллагын сүлжээний мониторингийн арга зүйн бүсчилсэн сургалт” сэдвийн хүрээнд хийгдэж байгаа сургалтанд Улаанбаатар хотоос уригдан ирсэн багш нар хичээл заах бөгөөд шалгалт авч  нэг аймгийг шалгаруулан 2500 долларын төсөл хэрэгжүүлэх эрхийг олгох гэнэ.

Энэ төслийг хэрэгжүүлэх эрхийг авч байгаа аймагт энэхүү боломжыг дагаж өндөр хариуцлага давхар ноогдож байгаа гэдгийн төслийн мэргэжилтнүүд онцолж байв.

С.Одгэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж