Синди Энэтхэгийн “Vogue”-г чимлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Синди Энэтхэгийн “Vogue”-г чимлээ

Загварын ертөнцийн хөгширдөггүй хатагтай нарын нэг Синдий Кроуфорд алдарт “Vogue” сэтгүүлийн Энэтхэг хувилбарын нүүр хуудсанд гарчээ. Энэтхэгт гарсан хувилбарын хувьд энэ жил гурав дахь жилийнхээ ойг тэмдэглэж байгаа ба нэрт загвар өмсөгчийн нүүр хуудсандаа сонгосон нь учиртай гэнэ.

“Бид гурван жилийн ойн баяраа тохиолдуулан уншигчдадаа онцгой бэлэг барихыг хүссэн. Тиймээс онцлох зочноороо Синдиг сонгосон. Тэр бол энэ цаг үеийн хамгийн гайхалтай эмэгтэйчүүдийн нэг. Мөн загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг түүний амжилтын гараа хүн бүрт сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн уг сэтгүүлийн хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.

Харин Синди “Vogue бол загварын чиг хандлага, соёл урлаг гээд олон талын мэдээлэл багтаасан гайхалтай сэтгүүл. Энэхүү сэтгүүлийн онцгой баярт ойн дугаарт уригдсандаа баяртай байна” гэжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж