Куба үргүй ашиггүй зардлыг багасгана

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Куба үргүй ашиггүй зардлыг багасгана

Куба улсын эрх баригчид тус арлын орны төрийн төсөв зардлын төлөвлөлт, зарцуулалтад анхаарах шаардлага байгааг анхааруулж, нэн ялангуяа элбэг дэлбэг төсөвтэй байдаг эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийн зохицуулалт хийхийг анхааруулсан байна.

Кубын коммунист намын төв хэвлэл Гранма сонинд дээр дурдсан хоёр салбарт зарцуулж буй төсөв зардлын тухай хоёр нийтлэл хэвлэгдэж,  эдгээр салбарт ямар ч үнэ төлбөргүй бүх нийтийг хамруулсан үйлчилгээ үзүүлдэг бөгөөд иймээс зарим тохиолдолд төсвийн хөрөнгө эмх замбараагүй, зориулалтын бус зүйлд зарцуулагдах, замаасаа алга болох, хулгайн замаар орох зэрэг гажуудал гарч буйг дурджээ.

Кубын нэг жилийн улсын төсвийн 46,7 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаар Үндэсний Ассамблейгээс батлан гаргадаг аж.

Гранма сонинд нийгмийн зориулалттай төсөв зардлыг одоогийн эдийн засгийн бодит байдалд нийцүүлэн эцгийн халамжлал, романтик сэтгэлгээнд хэт авталгүй батлах ёстой гэж дурдсан байна.

Энэ жилийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 4,9 хувьтай тэнцэж байгаа юм байна.  1993 онд кубын төсвийн алдагдал зүүн европ дахь холбоотнуудаа алдасны улмаас  дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувьтай тэнцэж байсан  удаатай ажээ.

Гранма сонины хоёр дахь нийтлэлд кубын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсөв зардлын талаар дурджээ. Гавана мужийн эрүүл мэндийн газрын захирал Армандо Андрес Марреро  хөл хүнд эхчүүдийн амаржих 3 ортой хэд хэдэн жижиг эмнэлэгүүд гэхэд л  сувилагч, тогоочоос эхлээд 20 хүний орон тоотой ажиллуулж байгааг дурдсан байна.

Эх сурвалж: Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж