FIBA-гийн удирдах гишүүд Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

FIBA-гийн удирдах гишүүд Монголд ирнэ

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарийн иргэн Патрик Бауманн болон FIBA-гийн спорт хариуцсан захирал, Словакийн иргэн Любомир Котлеба нар өнөөдөр орой манай улсад ирэх гэж байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны урилгаар ирж буй FIBA-гийн удирдах гишүүд 10-ныг хүртэл манай улсад ажлын айлчлах хийх юм. Энэ үеэр Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжил дэвшилд ахиц нөлөө үзүүлэх олон чухал арга хэмжээ зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ажээ.

FIBA-гийн ерөнхийн нарийн бичгийн дарга Патрик Бауманн болон спорт хариуцсан захирал Любомир Котлеба нар маргааш 09.00 цагт Спортын төв ордонд Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилтой уулзах бөгөөд 11.30 цагаас Монголын Үндэсний олимпийн хороон дээр, дараа нь 17.00 цагаас Спортын төв ордонд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нартай уулзахаар төлөвлөжээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж