УИХ-д итгэх үү, ОУВС-ийн зөвлөгөөг дагах уу

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

УИХ-д итгэх үү, ОУВС-ийн зөвлөгөөг дагах уу

Сар шинийн өмнөхөн Дэлхийн банк болон Олон улсын валютын сан­гийн Монгол дахь суурин тө­лөөлөгчийн газрын эдийн засагчид манай улсын Засгийн газрын тэргүүнд өөрсдийн дүгнэлтийг үндэс­лэн нэг ёсны сануулга хүргэсэн би­лээ. Тэдний хэлж буйгаар Монгол Улсын Засгийн газар төсвийн зард­лаа бууруулахгүй бол инфляци 25 хувьд хүрэх магадлалтай байгаа аж. Ямартай ч эрхэм гишүүдийн өөрс­дийнх нь баталсан хуульд Олон улсын валютын сангаас “муу” дүн өгөөд байна. УИХ-ын зарим ги­шүү­нээс энэ талаарх байр суурийг нь сонссон юм. Тэд инфляцийн талаарх төсөөллийн талаар харилцан адилгүй байр суурьтай байгаа ажээ.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:

-Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн манай улс дахь суурин төлөөлөгчийн газраас маш зөв, зүйтэй санал хүргүүлсэн. Бэлэн мөнгө их хэмжээгээр тарааснаас үүдэл­тэйгээр инфляци 25 хувьд хүрнэ гэ­сэн тус байгууллагын төсөөлөл бие­лэх магадлал өндөр. Тиймээс тэднээр “Засгийн газар ямар нэг арга хэмжээ ав” гэж хэлүүлэхгүйгээр өөрсдөө төс­вийн алдагдал, зардлыг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй юм. Ха­рин үүнийг Монголбанк, Сангийн яамнаас зохицуулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир:

-Сүүлийн 20 жилийн турш Мон­голын төр олон улсын банк, санхүү­гийн байгууллагын үгээр их явсан. Мэдээж оносон юм байгаа л байх. Гэхдээ Монголын хөрсөнд буухгүй зүйл ч олон байсан. Монголын төр энэ 20 жилийн хугацаанд хангалттай турш­лага хуримтлуулсан, өөрсдийн алдаагаа мэдсэн гэж би хувьдаа үздэг. Бэлэн мөнгө тараах, төрийн ал­бан хаагчдын цалинг 30 хувь нэмэх зэрэг нь инфляцийн өсөлтөд тэр бүр нөлөөлөхгүй. Монгол Улсын иргэ­дэд бэлэн мөнгө, цалингийн нэ­мэг­дэл хэрэгтэй байгаа. Харин манай улсад мах, бензин, гурил зэрэг цөөн хэдэн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж инфляци өсдөг. Тиймээс инфляцийг хөөрөгддөг гол нэ­рийн барааны үнэд төр зас­гаас зохицуулалт хийх хэрэгтэй. Бид өөрсдийн гэсэн бодлоготой байх ёстой. Төсвийн алдагдлыг 9.9 хувиар тооцсон нь тийм ч аюултай зүйл биш. Бэлэн мөнгө шууд тараах биш бэлэн бус төлбөр тооцоо хийдэг аргыг нэвтрүүлж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Худалдаа зо­хи­цуулалтын аргыг нэвтрүүлэх хэрэг­тэй байна. Шударга өрсөлдөөн, хэ­рэглэгчийн төлөө газраас бэлэн мөнгө тараасны дараа холбогдох газруудыг үнээ нэмэхгүй байх талаарх дорвитой арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Энэ бүх зохицуулалтыг холбогдох бай­гууллага анхаарах хэрэгтэй байна. Засгийн газраас ойрын хугацаанд худалдаа зохицуулалтын аргыг хэлэлцэх байх.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Олон улсын валютын сангаас үүнийг анхааруулж байгаа нь зөв. Яагаад гэвэл ихээхэн хэмжээний зард­лын өсөлт гарч байгаа учраас ний­лүүлэлт тал дээрээ түлхүү анхаарах нь зөв гэдгийг тэд харсан байна. “Хүний хөгжлийн сан”-гаас мөнгө тараасны үндсэн дээр нэмэлт хэрэглээ үүснэ. Гэтэл тэр хэрэглээний нийлүүлэлт нь байхгүй байгаа шүү дээ. Үүн дээр ямар арга хэмжээ авахыг Засгийн газраас асуух хэрэгтэй.Нийлүүлэлт байхгүйн улмаас үнэ өсч, инфляци нэмэгдэнэ. Төсвийн тухай хуулийг нь бид батлаад өгчихсөн. Харин хуулийг яаж хэрэгжүүлэх, хэрхэн зөв зохион бай­гуулах нь Засгийн газрын үүрэг юм. Нөгөө талаар валютын ханш дээр Монголбанкнаас зохицуулалт хийх шаардлагатай байна. Ханшийг ингээд бариад байх юм уу. Валютын ханшийг хэрхэн зохицуулах, инфляцийг хэрхэн нэг орон­той тоонд байлгах вэ гэдэг дээр Засгийн газар толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Х.Жекей

-Олон улсын валютын сан, Дэл­хийн банкнаас жил бүр иймэрхүү санал, дүгнэлтийг ирүүлдэг. Тэд­гээр дүгнэлтээс авах зүйл их бай­гаа. Бас гээх юм ч бий. Ер нь нэ­гэнт баталчихсан Төсвийн тухай хууль, Үндсэн чиглэлийн төслийг хэн нэгний үгээр өөрчилнө гэж байх­гүй. Хуулийг мэдээж сайтар боловс­руулсны үндсэн дээр баталсан бай­гаа. Тиймээс инфляци Олон улсын валютын сангийнхны хэлсэн 25 хувьд хүрнэ гэж бодохгүй байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Бэлэн мөнгө их хэмжээгээр ин­гээд тараавал инфляци 25 хувьд хүр­нэ. Тиймээс үүнийг зохицуулахын тулд төсвийн зардлыг багасгаж, мөн­гөний нийлүүлэлтийг бууруулах хэрэг­тэй. Бэлэн мөнгө тараахын оронд уг мөнгөө бүтээн байгуулалтад зар­цуулах хэрэгтэй байсан.  

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчий эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж