Афганистаны эрх баригчид талибтай хэлэлцээрт оров

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Афганистаны эрх баригчид талибтай хэлэлцээрт оров

Кабул дахь парламентын байр. Фото: rawa.org

Кабул албан ёсоор "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч нартай нууц хэлэлцээрийг эхлүүллээ. Энэ тухай хэлэлцээрт ойр эх сурвалжаас иш татан The Washington Post сонин бичжээ. Нэрээ нууцалсан эх сурвалж нь “энэ удаа хэлэлцээр үнэнээс хийгдэнэ” гэж ярьжээ.

Дайчдын төлөөлөгчид анх удаа уг хөдөлгөөнийг зохион байгуулагч нарын нэг мулла Мохаммед Омарын толгойлдог "Кветта Шура" (Quetta Shura) гэх хүчирхэг бүлэглэлийн нэрийн өмнөөс хэлэлцээр явуулна. Хэлэлцээр эхлэлийн шатандаа байгаа бөгөөд гэхдээ хөдөлгөөний лидерүүд Засгийн газарт орох мөн гадаадын цэргийг Афганаас гаргах тодорхой хугацаа зэргийг талибууд шаардах нь тодорхой.

Өмнө нь талибууд гадаадын цэргийг улс орноосоо гаргах шаардлагыг хэлэлцээр эхлэх гол нөхцөл гэж байсан юм. Талибан хөдөлгөөнийхөн “ирээдүйд тэднийг удирдлагад оруулахгүй болно” гээд талибийн лидерүүд хэлэлцээрт оролцох болсныг НАТО-гийн эвслийн нэг орны цэргийн төлөөлөгч The Washington Post сонинд ярьжээ. Хөдөлгөөнд хэт радикалууд газар авч байгаа учраас өнөөгийн дарга нар нь дайнд амжилт олсон олоогүй хожигдлын байранд байгаа гэж тэр тайлбарласан байв.

Зарим мэдээгээр талибуудын хэт радикалууд болох Афганы террорист Хакканийн (Haqqani) бүлэг хэлэлцээрт оролцохгүй. Тэд Америкийн цэргийн эсрэг явуулсан хэд хэдэн тос аллагын хариуцлагыг өөртөө авч байсан юм.

Есдүгээр сарын 4-нд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай “Талибан”-тай энхийн хэлэлцээр явуулах 70 хүнтэй Дээд зөвлөлийн байгуулан хуучин дайчид, эмэгтэйчүүд, Засгийн газар ба олон нийтийн байгууллагын төлөөлөгч, сөрөг хүчнийхнийг оруулсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж