Британийн телевиз Гаррийг олзлогдсоноор үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Британийн телевиз Гаррийг олзлогдсоноор үзүүлнэ

Гарри Афганистанд алба хааж байхдаа. Фото ©AFP

Британийн Channel 4 суваг бүтэн хагас цагийн "Жонон Гаррийг олзолсон нь" (The Taking of Prince Harry) гэдэг зохиомол  киног бэлтгэсэн байна. Талибууд Хааны гэр бүлийн гишүүнийг олзлон авсан тухай үзүүлэх бөгөөд киноны төрлийг хуурамч баримтат гэж нэрлэн байна.
Жонон Гаррийн дүрийг жүжигчин Себастьян Рид (Sebastian Reid) бүтээнэ. Кинонд Уэльсийн жононгийн бага хүүд цаазлах гэж сэтгэл зүйн дарамт үзүүлэхээс гадна сурталчилгааны видео бичлэгт зургийг нь авч оруулдаг тухай гарна.
Киног шүүмжлэгчид энэ үзүүлэлт нь Афганы дайчдад Британийн хааны гэр бүлийнхний нэгийг хулгайлах санааг төрүүлж магадгүй гэжээ.
Цэргийн дэслэгч цолтой жонон Гарри Афганистанд цэргийн алба хаасан ба тэрээр эхлээд Иракт албаа өнгөрөөх гэсэн боловч армийн командлал түүнийг эсрэг талынхны “амттай зоог” болно хэмээн үзсэн байв.
The Daily Telegraph тэмдэглэснээр,  жонон Гарри нэрээ нууцлан Афганистанд цэргийн алба хаасан ба хоёр сар хагас тэрээр Гильменд мужид байгаад түүний тэнд алба хаасан мэдээлэл интернэтэд тавигдсаны дараа Их Британид буцаж  иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж