ЕЗПА шинэ Ерөнхий нарийн бичгийн даргатай болов

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

ЕЗПА шинэ Ерөнхий нарийн бичгийн даргатай болов

Европын зөвлөлийн Парламентын ассамблей (ЕЗПА) шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаараа польш Войцех Савицкийг (Wojciech Sawicki) сонгосон тухай тус байгууллагын сайтад мэдээлжээ.

ЕЗПА-н мэдээлэлд Савицкий албан тушаалдаа 2011 оны хоёрдугаар сарын 1-нд орно гэсэн байв. Түүнийг тус байгууллагын ээлжит хуралдаанаар сонгосон бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа нь таван жил болдог . Үүрэгт нь ассамблейн ажиллагаа ба шийдвэрийнх нь хэрэгжилтэд хяналт тавих мөн байнгын хороодын ажиллагааг нь зохицуулах зэрэг ажил ордог.

Войцех Савицкий 1980-аад онд “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний гишүүн, 1990-1995 онуудад Польшийн Сенатын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байгаад Европын зөвлөлийн албаны даргаар ажиллаж байв. 1996 оноос тэрээр Парламентын судалгаа болон бичиг баримтын Европын төвийн (ECPRD) дарга нарын нэг байлаа.

ЕЗПА -гийн өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга Испанийн Матео Соринас Бальфего (Mateo Sorinas Balfego) 2005 оны аравдугаар сард сонгогдоод ажилдаа 2006 онд орж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж