Цагдаа нар хар тамхичдыг хамгаалж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Цагдаа нар хар тамхичдыг хамгаалж байжээ


FBI-ийн 102 жилийн урт удаан түүхэн дэх цагдаа нарын хамгийн том “бохир” хэрэгт тооцогдож буй хар тамхи наймаалагчдыг хамгаалж байсан цагдаа нарыг баривчилжээ. Энэ хэрэгт нийт 133 цагдаа холбогдсон байна.    

Хэрэгт холбогдсон сүүлийн дөрвөн ажилтныг лхавга гаригт барьжээ. Нийт 89 хууль хамгаалалтын байгууллагын ажилчин болон бусад 44 хүнийг хоёр жилийн хугацаанд тагнасны эцэст буулгаж авсан нь энэ юм. Гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн баривчлахад 1000 орчим хүний оролцоо оржээ.

Порта-Рика бол зүүн зүг болон Өмнөд Америкийн улсууд рүү хар тамхи зөөдөг томоохон цэг юм. Хар тамхины наймаачдыг нуун далдалж, хамгаалж байсан хэрэгт холбогдоод буй 133 “хамгаалагч” 5 кг буюу түүнээс дээш хар тамхи түгээж, хууль бус наймаа, галт зэвсэг ашигласан гэх мэт 26 зүйл ангиар яллагдаад байгаа юм.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж