Хайнаньд аймшигт үер болж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Хайнаньд аймшигт үер болж байна

Хайнань аралд зургаан өдөр дараалан орсон аадар борооны улмаас орон гэргүй болсон иргэдийн тоо 130 мянга хүрээд байна. БНХАУ-ын умард хэсэг болох Хайнань арлын ойр хавьд орших 550 гаруй тосгон усанд автсан байна.

Энэ нь 1961 оноос хойш тохиосон хамгийн том үер бөгөөд үерийн уршгаар хоёр гүүрэн зам, хоёр хотын зам, орон нутгийн найман замаас гадна олон жижиг тээврийн замууд эвдэрч сүйдсэн хэмээн орон нутгийн засаг захиргаанаас мэдээлжээ. Хайнань бол жуулчдыг ихээр таттаг газар бөгөөд жилд сая сая жуулчид ирж сонирходог. Ялангуяа аравдугаар сарын 1-нээс БНХАУ-ын тусгаар тогтнолын баяр эхэлсэн тул улс даяар долоо хоног амардаг билээ. Яг энэ амралт болон жуулчдын ихээр цугладаг үед бороо орсон нь Хайнань руу аялагчдын тоо 50 хувиар буурахад хүргэсэн байна. Бороо цаашдаа намсах төлөвтэй байгаа боловч ч ирэх амралтын өдрүүдийг дуустал шивэрсээр байх болно хэмээн Хятадын Цаг уурын хүрээлэнгээс мэдэгджээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж