“Нью-Йорк Никс” энэ улиралд ямар амжилт үзүүлэх вэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

“Нью-Йорк Никс” энэ улиралд ямар амжилт үзүүлэх вэ

Энэ асуултын хариултыг “Миннесота Тимбервулвес” багтай Францын нийслэл Парис хотноо хийсэн тоглолтоос харж болох юм.

Тоглолтод 106:100 харьцаатай залуу бүрэлдэхүүнтэй “Тимбервулвес” ялалт байгуулсан. Тэднээс Кевин Лов, Мартелл Уэбстер нар 17 оноо авч, багаа тэргүүлсэн бол Майкл Бийсли 13 оноогоор тус болжээ.

Тэд ийнхүү Европт хийсэн хоёр тоглолтдоо дараалан ялалт байгуулаад байгаа юм.

Харин “Никс”-ээс Уилсон Чандлэр 12, Амарэ Стадмайр нар гараанд гарсан тоглогчдоос 10-аас дээш оноог авсан хоёрхон тоглогч болсон бөгөөд сэлгээнээс Антони Рандольф 14, Тони Даглас 12, рүүкий тоглогч Ландри Филдс 13 оноог авчээ.

Стадмайрын хувьд 11 довтолгоо хийснийхээ ердөө дөрвийг нь оновчтой болгож, бага оноо авснаар багаа хожигдолд хүргэсэн гэхэд болно. Хэрэв тэр өмнөх тоглолт шигээ биш юм гэхэд 20 оноог авсан бол баг нь хожих байлаа.

Гэхдээ энэ бол улирлын өмнөх албан бус тоглолт. Багууд энэ үеэр төдийлөн идэвхтэй хамгаалалт хийдэггүй ч Миннесотагийн залуус харин ч хүчтэй хамгаалалт хийж байсан “Никс”-ийнхний гайхшралыг төрүүлж байсныг тоглогчид ярьжээ.

Гэвч эндээс нэг дүгнэлт хийж болох юм.

Хэрэв Амарэ Стадмайр тааруу тоглож, 20 хүрэхгүй оноо авах бүрт түүний баг хожигдох магадлал 90 хувьтай байж болох нь. Учир нь нэг өдрийн муу тоглолтыг нь нөхөөд явчих од тоглогч байхгүй. Харин энэ орон зайг нөхөхийн тулд багийн удирдлагууд Кармэло Антонигийн араас хөөцөлдөж буй.

Европ тивд NBA-ын аварга “Лейкерс” мөн аялж байгаа.  Тэд өчигдөр Испанийн “Барселона” клубтэй тоглож, По Газолын ачаар ялалт байгуулсан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж