Б.Жаргалсайхан: Ирэх сонгуульд нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан: Ирэх сонгуульд нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Хэрвээ УИХ-аас “Б.Жаргалсайханыг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй” гэсэн журам гаргахгүй л  бол би ирэх сон­гуульд нэр дэвшинэ” хэмээн хариулж байна. Түүнээс одоо улс төрийн амьд­ралд өрнөж буй үйл явдлын талаар ямар бодолтой байгаа нь лавласан юм.

-Сүүлийн  үед улс төрд суудал­тай намууд нэгдэж, бас салж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Бид иймэрхүү юманд дасах хэрэгтэй байна. Тийм учраас үүнд нэг их гайхаад байх хэрэггүй. Энэ бол болдог л үзэгдэл. Иргэд сонгуулиар алинд нь санал өгөхөө шийдэх байх. Иргэний зориг, Ногоон намууд нэгдэх нь бүр ч чухал биш. Иргэний зориг нам С.Оюун гэдэг ганцхан хүнтэй л нам шүү дээ.

-Та  УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө гэлээ. Танай намын мөрийн хөтөл­бөрийн гол агуулга юунд чиглэх бол?

-Монгол Улсын төр нүүрс, алт, зэс, Оюутолгой гээд бусад асуудалд чиглэсэн хөтөлбөрт анхаарлаа хандуулаад байна. Хамгийн гол нь хүн рүүгээ чиглэсэн бодлого боловсруулах хэрэгтэй байна. Би өнгөрсөн УИХ-ын сонгууль хүн төвт хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Ирэх сонгуульд ч үүнийгээ баримтална. Залуучуудын боловсрол, соёлд чиглэсэн арга хэмжээ хэрэгтэй байна. Одоо эрх барьж буй намууд маш муу хариуцлагагүй бодлого, шийдвэр гаргаж байна.

-Одоо сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулсан  нь дээр вэ?

Сонгуулийг пропорцианаль системээр явуулах нь зүйтэй.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж