Төвийн бүсийн багш нар спортоор өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Төвийн бүсийн багш нар спортоор өрсөлдлөө

Төвийн бүсийн  аймгуудийн “Багш-Спорт”-ын VIII наадам Сайншанд хотод боллоо. Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэ наадамд  нийт найман аймгийн  25О гаруй тамирчид спортын долоон төрлөөр өрсөлджээ. Тухайлбал,  үндэсний сур, биллярдийн төрлөөр  Хутагтийн нутгийнхан  хошуучилсан бол  Дархан-уул аймгийн сагсан бөмбөгийн эрэгтэй эмэгтэй баг тэргүүлсэн байна. Сэлэнгэ, Өмнөговь аймгийн багш нарын гар бөмбөгийн эрэгтэй , эмэгтэй багийн тамирчид чансаагаа харуулж, ширээний теннисны төрөлд  Сэлэнгэ, Булганыхан  тэргүүлж, шатар, даамын тэмцээнд  Орхон Булган,  Дархан-уул, Төв аймгийн багш нар эхний байрт шалгарлаа. Багийн дүнгээр 42,5 оноогоор Дорноговийн баг тамирчид  тэргүүн байранд шалгарч,  алтан медаль цом гардлаа.  Мөн 46.5 оноогоор  Төв, 51 оноогоор  Орхон аймаг 2,З-р байранд шалгарч мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж