Сар шинийн өмнөхөн Чингис зочид буудалд Бар жилийн Шилдэг менежменттэй байгууллагаар MCS групп – ерөнхийлэгч Ж.Оджаргал, Улаанбаатар хот дахь Гаалийн газар- дарга С.Цэцгээ, Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч шилдэг байгууллагаар Мобиком корпораци- Гүйцэтгэх захирал Д.Болор, Татварын Ерөнхий газар- дарга Д.Баттөмөр, шилдэг менежерээр –Голомт банкны тэргүүн дэд захирал Г.Ганболд , Хөнгөн бетон ХК-ы Гүйцэтгэх захирал Б.Наранзул, ИМАКО институтын / LADY төв ХХК / захирал Р.Лхагвадулам нар шалгарлаа.
Р.Лхагвадуламын удирддаг сургалт- судалгааны LADY төв нь маркетингийн зөвлөх үйлчилгээний ИМАКО институт, Залуу Хатагтай, Ноёдын сургууль, “Төрийн хүн,” “BusinessLADY , BusinessMAN “ сэтгүүл зэрэг брэндээрээ олон нийтэд танигдсан, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага юм.
Лэди төвийн ИМАКО институт нь “Үйлчилгээний интерактив маркетинг ба хэрэглэгчийн хямрал “, “ Мэдлэгт суурилсан дадлагаар дамжуулан ур чадвартай болгох сургалтын систем” , “Үйлчилгээний чанар сайжруулах үйл явцад удирдлагын багийн үүрэг” , “Харилцааны технологи, харилцагчийн үйлчилгээн дэх гомдлын менежмент”, “Эмч, багшийн зэрэг мэргэжлийн ёс зүй, үйлчлэх соёл” зэрэг чиглэлээр судалгаа, сургалт, зөвлөх үйл ажиллагааг олон жил тогтвортой явуулж байна.
Урт удаан хугацааны туршид байнгын хамтын ажиллагаатай ажилладаг Мобиком корпораци, MCS, Жаст, Таван Богд, Нарантрейд, Бишрэлт, ТБД Андууд, Жигүүр гранд, Мөнхийн үсэг групп, Скай трейдинг, Скайтел, Жи мобайл, Хадгаламж банк, АПУ трейдинг, Эрдэнэт УБҮ, Эрдэнэт хивс, Багануур ХК, SGS уул уурхайн компани, Эрдэнэт прогресс үйлдвэр зэрэг хүчирхэг байгууллагуудын амжилт энэ шагналыг авахад нөлөөлсөн гэж Р.Лхагвадулам ярьлаа.
Оны шилдэг менежер Р.Лхагвадуламын баг, томоохон арав гаруй байгууллагын маркетингийн гэрээт зөвлөхөөр ажилладаг бөгөөд, сүүлийн жилүүдэд “Төрийн албаны ёс зүй, харилцаа хандлагын мониторинг”, “Нэг цэгийн үйлчилгээний дэг жаягийг” боловсруулж, бизнесийн болон төрийн байгууллагуудад үйлчилгээний стандартыг хэвшүүлэх үйлсэд ихээхэн амжилттай ажиллаж байна.
Монгол Улсын шилдэг менежерүүд шалгарлаа
Монголын Менежментийн Холбоо байгууллагын менежментийн чадамжийг тандаж мэдэх, менежментийн сэтгэлгээ, арга барилын өөрчлөлт шинэчлэлд тус болох зорилгоор Менежментийн шилдгүүдийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай билээ.