Алекс гурван долоо хоног тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Алекс гурван долоо хоног тоглохгүй

Лондонгийн “Челси” клубын төвийн хамгаалагч Алекс гуяныхаа шөрмөсөнд авсан гэмтлийн улмаас гурван долоо хоногийн хугацаанд талбайн гадна байхаар болжээ. Энэ тухай клубын вэбсайтад мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн оргил тоглолт болох Лондон хотын дербид “Цэнхрүүд” талбайдаа “Их буучид”-ыг 2:0 харьцаатай буулган авахад Бразилийн төвийн хамгаалагч сүүлийн гоолыг оруулж, гавьяа байгуулсан юм.Алексийн хувьд энэ гэмтлийн улмаас пүрэв гаригт болох Бразил, Украйны нөхөрсөг тоглолт болон Аваргуудын лигийн “Спартак Москва” багтай хийх тоглолт, мөн Премьер лигийн “Астон Вилла”, “Вулверхэмптон” багуудтай хийх тоглолтыг тус тус өнжих юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж