ОУОХ-ны ерөнхийлөгч Газын зурваст

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

ОУОХ-ны ерөнхийлөгч Газын зурваст

Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч ноён Жак Роггиэ энэхүү өндөр албыг хашиж эхэлсэн цагаас хойш анх удаа Палестины нутаг дэвсгэрт айчлал хийж байна.
Тэрээр нисдэг тэрэг хөлөглөн Палестины Рамала, Вэст Банк хотноо албаны хүмүүсийн хамт ирсэн байна. Тус улсад ирмэгцээ Ноён Жак Роггиэ Палестины ерөнхий сайд Салам Файядтай уулзалт хийжээ.Энэ үеэр Жак Роггие тус бүс нутагт тамирчид нь спортоор хичээлхэд туйлын хүндрэлтэй байдаг тухай онцолсон юм.Израйл, Палестины хоорондын олон жилийн таагүй харилцаа тус бүс нутагт буюу газын зурваст дайны байдал үүсгээд удаж байна.1993 онд Палестин,  Олон улсын олимпийн хороонд элсэн орсноос хойш анх удаа тус хорооны өргөн бүрэлдхүүнтэй баг Палестинд айлчлал хийж байгаа нь энэ юм.Мөн ноён Жак Роггиэ тус улсын хөлбөмбөгийн тэргүүн болон олимпийн хорооны албаны хүмүүстэй уулзалт хийсэн бөгөөд өчигдөр Рамалад хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтыг албаны хүмүүсийн хамтаар үзсэн байна.Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч ноён Жак Роггиэ албаны хүмүүсийн хамтаар тус бүс нутагт 4 хоногийн хугацаатай айлчлал хийж байгаа бөгөөд энэ хугацаанд тэрээр Израйл улсад мөн айлчлал хийх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж