Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сар шинийн босгон дээр үе үеийн ахмадуудаа хүлээн авч, уулзсан байна. Хүлээн авалтын үеэр ахмадууд санал сэтгэгдлээ ярж, холбооны дэргэд Ахмадын зөвлөлийг байгуулж, зөвлөлийн даргаар Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сэрээтэр, нарийн бичгийн даргаар олимпийн шүүгч Б.Төмөрбаатар нарыг томилжээ. Энэ үеэр МЧБХ-ноос ахмадууддаа “Талх чихэр” компанийн “Атар” иж бүрдлээр бэлэг барьсан байна.
Эх сурвалж: www.wrestling.mn