Сэтгүүлчид гишүүдтэй зангиагүй уулзана

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид гишүүдтэй зангиагүй уулзана

Удахгүй тэмдэглэх Монгол Улсад байнгын
ажиллагаатай парламент үүссэний 20 жилийн ойгоор УИХ-ын Тамгын газар,
Парламентын сэтгүүлчдийн холбооноос сэтгүүлчдэдээ ихээхэн анхаарал
хандуулах гэж байна. Парламентын үе үеийн сэтгүүлчдийн бүтээлээс
дээжилсэн “Төрийн түүхийг үл таслахуй” ном саяхан хэвлэлтээс гарсан бол
ойн үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүдтэй зангиагүй уулзалт зохион байгуулж
санал бодлоо солилцохоор төлөвлөөд байна. Мөн “Парламентын сэтгүүл зүй”
сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал хийж гэрэл зургийн сурвалжлагчдын
бүтээлээр үзэсгэлэн гаргах юм.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж