Боксын ОДАШТ: Эхний өдрийн дүн

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Боксын ОДАШТ: Эхний өдрийн дүн

Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр буюу өчигдөр нийт 11 тоглолт болсноос манай гурван тамирчин эх орныхоо рингэнд гарч тулалдсан. 64 кг-ын жинд Б.Түвшинбат Польшийн тамирчин Микал Сироваткаг 5:3 харьцаатай ялж, дэлхийн аваргын эхний хожлоо авчээ. Харин 75 кг-д Н.Шинэбаяр ОХУ-ын боксчин Андрей Ефременкотой тулалдаж, 6:0 харьцаатай ялагдсан юм. Мөн өчигдөр манай тамирчин С.Эрдэнэбаяр 81 кг-д эхний тулаанаа Литвийн тамирчин Тадас Тамасаукастай тулалдаж, 1:1 харьцаатай тэнцсэн бөгөөд шүүгчдийн саналаар ялалт байгуулжээ.

Бусад тоглолтын дүн:

60 кг:

Гани Жаилауов /Казахстан/ 4:0 Томас Вано /Словак/
Кирил Раманцевич /Беларусь/ 3:0 Керем Герген /Турк/

64 кг:

Вуистер Маартен /Голланд/ 0:2 Никола Безденежник /ОХУ/
Намуанг Метее /Тайланд/ 2:3 Ауримус Науздиус /Литва/
Мичал Сироватка /Польш/ 3:5 Б.Түвшинбат /Монгол/

69 кг:

Василий Белоус /Молдав/ 5:1 Чан Вей Жен /Тайланд/
Дмитро Мытрофанов /Украйн/ 6:0 Амар Мохамид Али /Голланд/

75 кг:

Андрей Ефременко /ОХУ/ 6:0 Н.Шинэбаяр /Монгол/

81 кг:

Тадас Тамасаукас /Литва/ 1:1 С.Эрдэнэбаяр /Монгол/
Владимир Челес /Молдав/ 2:6 Руслан Фаифер /ОХУ/
Диндар Голгек /Турк/ 0:1 Марек Матия /Польш/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж