
Дорнод аймагт иргэний шинэчилсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар 70 хувьтай байгаа аж. тус аймгийн 14 суманд 54200 иргэн бүртгүүлэхээс 37800 иргэн шинэчилсэн бүргэлд хамрагдаад байна. Одоогоор Дорнод аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор шинэчилсэн бүртгэл удаашралтай байгаа талаар холбогдох ажилтнууд мэдээлж байна. Тус аймагт 15 бүртгэгч ажиллаж байна.