Дайчид 10 машиныг шатаав

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Дайчид 10 машиныг шатаав

Шатаагдсан машинууд. Фото ©AFP

Пакистаны Кветта хотын агуулахад лалын дайчид халдан НАТО-гийн цэргийн хангамжийн 10 машиныг шатааж, нэг хүнийг хөнөөсөн тухай  Agence France-Presse орон нутгийн цагдаагийн мэдээнээс иш татан дамжуулжээ.

Зэвсэгт дайчид Кветта хотын 35-40 бензин зөөгч машин байсан байгууламжид аравдугаар сарын 6-ны өглөө довтолсон байна. Тэд наад зах нь 10 машиныг шатаан нэг ажилтанг нь хөнөөжээ. Хохирлын талаарх мэдээллийг одоо тодруулж байна.

Аравдугаар сарын эхнээс лалын дайчид Афганистан дахь эвслийн цэргийн ачаа ба шатахуун зөөх авто цуваанд дөрөв дэх удаагаа довтлоод байна. Аравдугаар сарын 1-ний эхний хоёр довтолгооны хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн өөртөө авч, НАТО-гийн авто цуваануудад довтлох тусгай анги байгуулснаа зарласан юм.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж