Ким Чен Ирийн хүү гоо сайхны хагалгаа хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирийн хүү гоо сайхны хагалгаа хийлгэжээ

Ким Чон Ын телевизын дэлгэцнээ. Фото ©AFP

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн бага хүү Ким Чон Ын гоо сайхны мэс засал хийлгэн өөрийн өвөө ба БНАСАУ-ын анхны ерөнхийлөгч Ким Ир Сентэй адилхан болсон гэж The Daily Telegraph сонин үзжээ.

Уг сонинд тэмдэглэснээр хамгийн анх энэ санааг Өмнөд Солонгосын хэвлэл гаргаж ирсэн гэнэ. Ким Чон Ыны анхны албан ёсны зураг  өнгөрсөн долоо хоногт гарч ирсний дараа  хэвлэлийнхэн залуу хүн өвөөтэйгөө адилхан болоод өөрийн өмнөх зургуудаас огт өөр байгааг ажиглажээ.

Нүүрний бүтэц нь огт өөр болсон ба түүнд давхар эрүү, том хацар мөн уруул нь өөрчлөгдсөн гэж сэтгүүлчид анзаарав. Үүнээс гадна үсний засалт нь Ким Ир Сен шиг болсон байна.

Энэ бүгдээс үүдэн хэвлэлийнхэн Ким Чен Ирийн бага хүүгийн гадаад төрхийг өөрчлөн түүнийг тус орны мөнхийн ерөнхийлөгчөөр зарласан өвөөтэй нь адилхан  болгосон гэж бичиж байна.

Ким Чон Ын Хойд Солонгосыг эцгээсээ өвлөн залгамжилна гэсэн таамаглал албан ёсоор батлагдаагүйгээр барахгүй БНАСАУ-ын эрх баригчид тийм яриаг “барууны сурталчилгаа” гэж нэрлэсэн байна. Гэлээ ч Кимын бага хүү Хойд Солонгосын арми, парламент, Хөдөлмөрийн нам зэрэг удирдлагад орж иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж