“Ливерпуль” шинэ эзэнтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” шинэ эзэнтэй боллоо

Хойд Америкийн Мэйжор лиг бейсболын “Бостон Рэд Сокс” багийн эзэн Жон Уильямс Хенри Английн топ дөрвөн багийн нэг “Ливерпуль” клубыг худалдан авлаа. Мэрсисайдын “Улаанууд”-ын удирдлага Жон Хенригийн саналыг манай цагаар хэдхэн цагийн өмнө хүлээн зөвшөөрчээ. Хикс болон Жиллет нар уг саналыг өмнө нь хүлээн авахгүй байсан ч өнөөдөр аргагүйн эрхэнд багийнхаа амжилтыг бодож зөвшөөрсөн нь энэ юм.

Энэ талаар “Ливерпуль”-ийн хурлын тэргүүлэгч Мартин Броутон “Бид энэ наймаа журмын дагуу, амжилттай болж өнгөрсөнд баяртай байна” гэсэн байна. Багийн шинэ эзэн Жон Хенри New England Sports Venture хэмээх байгууллагыг удирддаг бөгөөд тус байгууллагын мэдэлд бейсболын “Бостон Рэд Сокс”, “New England” спортын сүлжээ, “Fenway” спорт групп, “Rousch Fenway” уралдаан зэрэг байгууллагууд багтдаг байна. Броутон “Бид түүнтэй Бостон, Лондон, Ливерпульд хэд хэдэн удаа уулзаж байсан. Надад түүний Ливерпуль багт хийх ажлын төлөвлөгөө нь таалагдсан” гэжээ. Энэ ажил нь Премьер лигийн зөвшөөрөл болон лигийн удирдлагын хяналтан дор явагдсан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж