П.Сэрдамба, Н.Төгсцогт нар өнөөдөр тулалдана

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба, Н.Төгсцогт нар өнөөдөр тулалдана

Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээн тун удахгүй /15.00 цагаас/ Спортын төв ордонд эхлэх бөгөөд манай тамирчдаас өнөөдөр олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Н.Төгсцогт тэргүүтэй таван боксчин эх орныхоо рингэнд гарч тулалдах юм. Өнөөдөр урьдчилсан шатны нийт 15 тоглолт болохоос 49 кг-ын жинд П.Сэрдамба Тайландын тамирчин Суражит Тонганатай тулалдах бол 52 кг-д Н.Төгсцогт Молдавын Александр Ришкантай тулалдах ажээ. Мөн 56 кг-д Э.Идэрхүү Казахстаны тамирчинтай, 69 кг-д Л.Шинэтулга Чехийн боксчинтой, харин 91 кг-д Т.Эрболат ОХУ-ын тамирчинтай тус тус нударга зөрүүлнэ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж