Эмэгтэй жүдочдод багийн дэлхийн аваргын урилга иржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Эмэгтэй жүдочдод багийн дэлхийн аваргын урилга иржээ

Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Туркийн Анталия хотноо болох жүдо бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилга Монголын эрэгтэй багийн тамирчдад ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Өнгөрсөн сарын эхээр болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын эрэгтэй баг тамирчдад урилга ирүүлсний дагуу манай эрэгтэй жүдочид БНСУ, Японы багийн хамт Ази тивийг төлөөлөн Туркийг зорихоор бэлтгэлдээ гарсан бол хэдхэн хоногийн өмнө мөн эмэгтэй жүдочдод дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилга ирсэн байна. Ингэснээр манай баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Туркийг зорьж, жин жингийн шилдэг бөхчүүдийн халз тулаанд оролцох болж байгаа юм.
Багийн дэлхийн аваргад жин тус бүрд нэг тамирчин эх орноо төлөөлөн оролцох бөгөөд одоогоор эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдаас багийн дэлхийн аваргад оролцох тамирчдыг хараахан сонгоогүй байна. Ойрын өдрүүдэд сорил тэмцээн зохион байгуулж, энэ сарын 30, 31-нд болох багийн дэлхийн аваргад эх орноо төлөөлөх жүдочдыг сонгох ажээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж