
Европ тивийнхэн хэдийгээр вирусээс хамгаалах программ байнга хэрэглэдэг боловч 2010 онд энэ тивийн интернет хэрэглэгч гурван иргэний нэгний компьютер вирусийн довтолгоонд өртөж байсан тухай албан ёсны тоо баримт гарсан байна.
Европийн статистик тоо бүртгэлийн алба Eurostat-ийн мэдээлснээр Европийн Холбооны хэмжээнд Болгар улсын интернет хэрэглэгч иргэдийн 58 хувь нь вирусийн довтолгоонд компьютерээ эвдлүүлж байжээ. Мальт, Словак, Унгар олон Италийн интернеттэй иргэдийн 50 хувь нь вирусийн дайралтад өртөж байсан аж.
Хамгийн хамгаалалт сайтай орнуудын хувьд Австри, Ирланд улс 14, 15 хувьтай, Финлянд, Герман улс 20, 22 хувьтай байжээ.
Энэ оны нэгдүгээр сард мэдээллийн анхны вирус дэлхийд гарсны 25 жилийн ой болсон бөгөөд Brain хэмээн нэрлэсэн анхны вирусийг Пакистан улсын иргэн ах дүү хоёр бүтээсэн бөгөөд бараг аюулгүй байжээ. Түүнээс хойш мэдээллийн вирус нь улам аюултай, халдвартай болон өөрчлөгдөж ирсэн байна.
Eurostat-ын алба 2010 оны хоёрдугаар улиралд Европийн Холбооны 27 орны 200000 хэрэглэгчдийн компьютерт судалгаа хийж, вирусийн довтолгоонд хэрхэн өртөж буйг ийнхүү судлан тогтоожээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг