Detroit довтлогч Молтбайг багаасаа хаслаа

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Detroit довтлогч Молтбайг багаасаа хаслаа

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Детройт Рэд Уингс” баг довтлогч Кирк Молтбайг багаасаа хаслаа. Ингэхдээ лигийн дүрмийн дагуу хэсэг хугацааны дараа тэрбээр чөлөөт агент болох юм.

Энэ хооронд түүнийг ямар нэгэн баг сонирхож өөртөө элсүүлэхгүй бол тэрбээр “Детройт”-ын доод лигийн баг болон “Гранд Рапидс”-ын бүрэлдэхүүнд тоглож магадгүй юм.

1995-1996 оны улиралд “Детройт Рэд Уингс”-т ирснээсээ хойш энэ багийн төлөө үнэнчээр хүчин зүтгэж, дөрвөн удаа Стэнлийн цомыг авчрахад довтолгооны хүчийг зузаатгаж байсан Молтбай өнгөрсөн улиралд 52 тоглолтонд оролцохдоо ердөө дөрөвхөн гоолыг оруулсан учраас баг нь түүнийг бүрэлдэхүүнээсээ хасах шийдвэр гаргасан нь энэ байлаа.

Гэхдээ өнгөрсөн сард Молтбай нэг жилийн гэрээг хүлээн зөвшөөрсөн, энэ гэрээний дагуу түүнийг аль нэг баг авахгүй бол “Гранд Рапидс”-т хүчин зүтгэх эрхтэй гэсэн үг.  Харин түүнийг доод лигийн багт тоглох эсэх талаар маргааш багийн менежер Кэн Холланд мэдэгдэнэ гэжээ.

“Рэд Уингс” мөн хамгаалагч Дерек Мийчийг багаасаа хасч, хаалгач Жое МакДоналд, хамгаалагч Дуг Яаник нарыг “Гранд Рапидс” баргуу илгээсэн байна. Харин довтлогч Маттиас Ритолаг хасахад “Тампа Бэй” авахаар болжээ.

Гэхдээ эдгээр тоглогчдоос илүү Молтбайг багаасаа хаслаа гэдэг мэдээлэл энэ өдрийн голлох үйл явдал байлаа. Стэнлийн цомуудыг авахад тэрбээр гол үүргийг гүйцэтгэж байсан гэнэ. Багийн энэхүү шийдвэр багийн гишүүдэд ч хүндээр туссан бөгөөд 13 жилийн хугацаанд анд нөхөр, сайн хамтрагч байсан тоглогчоо ийм байдлаар багаас явуулж байгаа нь тааламжгүй сэтгэлдэл үлдээж байгаа талаар ярьжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж