Орон нутгийн төсөвт тодотгол хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Орон нутгийн төсөвт тодотгол хийжээ

Хэнтий аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар орон нутгийн төсвийн зарлагыг 4 тэрбум 871,2 сая төгрөгөөр батлан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаагийн дээр Монгол улсын 2010 оны төсвийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан орон нутгийн төсвийн орлого зарлагын тодотголын дүнг ирүүлснийг сум төсөвт газруудад хуваарилан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэв. 2010 оны эхний 8 сарын гүйцэтгэл болон зайлшгүй шаардлагатай зардлуудыг санхүүжүүлэх зорилгоор орон нутгийн төсөвт төвлөрдөг ашигт малтмалын нөөцийн төлбөрийг 171,3 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ. Аймгийн Засаг даргад сум байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтүүд, ажлын шаардлагын дагуу энэ удаагийн тодотголыг 649,2 сая төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн зарлагыг 5 тэрбум 520 сая төгрөг байхаар баталлаа.

Хэнтий аймгийн хувьд  2009 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн гүйцэтгэлээр аймгийн төрийн санд 662,5 сая төгрөгийн, сумдын төрийн санд 115,2 сая төгрөгийн үлдэгдэлтэй гарсны дээр аймаг, сумдын төсөвт газруудын харилцах дансанд 39,1 сая төгрөгийн үлдэгдэлтэй гарсан юм. Эдгээр үлдэгдлийг төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээний хүрээнд тодорхой хэсгийг төвлөрүүлж санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэн зарцуулах, бусдыг нь Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу төсөвт газрын менежерүүдэд зарцуулах эрхийг нь олгон ажилласан байна. Монгол улсын Засгийн газраас 2010 оны 10 сарын 1-нээс цалин хөлсийг 30% нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дагуу аймаг, сум, төсөвт байгууллагуудын цалингийн санг 146,3 сая төгрөгөөр нэмэгдүүллээ.
2010 онд автозамын сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг 1 сая төгрөгөөр нэмэгдүүлж, мөн орон нутгийн нөөц сангаар зарцуулах хөрөнгийн болзошгүй зардлын нөөцийг цаг үеийн зайлшгүй ажлын шаардлагаар 40 сая төгрөгөөр нэмэгдүүлэв. Мөн энэ оны ангилагдаагүй зардлын тооцоог нийт 194 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Үүнд, бүх суманд зоосон гэрэл /лого/ хийлгэсний 4 сая төгрөг, сумдыг өвсний фондтой болгохоор 40 сая төгрөг олгосон, орон сууцны сан бүрдүүлэхээр шилжүүлсэн 150 сая төгрөгийг төсвийн тодотголд нэмэгдүүлж тусгажээ.

Энэ удаагийн төсвийн тодотголоор орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлыг 201,7 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг оруулав. Үүнд, Хэрлэн сумын ЗДТГ-т автомашин авахад 25 сая, гүн өрмийн худаг гаргахад 13 сая, аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн өрөөний тохижилтод 9 сая, тоног төхөөрөмжинд 16,5 сая, дулааны шугамын засварт 6 сая, өргөтгөлийн нэмэлт санхүүжилтэнд 28,4 сая, автомашин авахад 50 сая, интернетийн сүлжээний өргөтгөлд 3 сая, архивын албанд техник хэрэгсэл авахад 1,8 сая,  Хорих ангид автомашин авахад дэмжлэг болгон 5 сая, ХХҮХ-ийн халаалтын тогоо солиход 3 сая, Норовлин сумын ЗДТГ-ын конторын барилгын засварт 10 сая, зам засварын зураг төслийн үнэнд 15,5 сая, гэрлэн дохио шинээр тавихад 5 сая,  аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн засварт 18 сая төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгасныг дэмжиж баталлаа. 

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж