Бишрэм гоёмсог Morgan Eva GT концепци машин 11 фото

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Бишрэм гоёмсог Morgan Eva GT концепци машин 11 фото

Британийн
Morgan Motor Company нь vргэлж л єєрийн уламжлалт єнгє тєрх, хэв
маягийг хадгалсан туйлын гоёмсог загварын машинуудыг vйлдвэрлэн гаргадаг
билээ. 1950 оноос хойш Калифорни мужийн Pebble нэртэй далайн эрэгт жил
бvр болж ирсэн Pebble Beach Concours d"Elegance хэмээх автомашины буяны
шоуны 2010 оны шоун дээр тус компани бас нэгэн гайхамшигтай тємєр хvлгээ
танилцуулсан байна. Єнгєрсєн жил 100 жилийн ойгоо тэмдэглэж, британийн
спорт машин vйлдвэрлэгчдээс цор ганцаараа vлдэж хоцроод байгаа Morgan
Motor Company-ы Morgan Eva GT загварын дєрвєн хvний суудалтай, сунасан
их бие бvхий спорт загварын энэ машин 274 км/цаг хvртэл хурдлах
боломжтой юм байна. Машины их бие болон эд ангиудад хєнгєнцагааныг
тvлхvv ашиглаж єгснєєр маш хєнгєн жинтэй буюу 1250 кг жинтэй болсон ба
энэхvv хєнгєн жингийн ачаар 100 км-т 7 литр шатахуун зарцуулах боломжийг
олгож байгаа ажээ. Энэ оны 8-р сарын 15-нд concept хэлбэрээр олон
нийтэд танилцуулагдсан энэ гайхалтай гоёмсог загварын спорт хvлгийн
анхны 100 ширхэг нь 2012 оны дунд гэхэд худалдаанд гарч эхлэх ба vнийн
хувьд 70.000-85.000 фунт стерлинг байна гэж тооцоолж байгаа юм.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж