Койл Дэвисийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Койл Дэвисийг дэмжиж байна

“Болтон Вандерерс”-ын босс Оуэн Койл багийнх нь довлогч Кэвин Дэвисийг шигшээдээ дуудагдсанд баяртай байгаагаа илэрхийлжээ. Энэ жил 33 настай Дэвис шигшээ багтаа анх удаагаа дуудагдаж байгаа бөгөөд Евро-2012-ын урьдчилсан шатанд Монтенегрогийн эсрэг хийх тоглолтонд, Гурван арслангийн өмсгөлийг өмсөх болсон. Гол довтлогч Рүүни нь гэмтэлтэй. Дэфо, Агбонлахор нар ч гэмтэл авсан. Хэски шигшээ багаасаа зодог тайлж буйгаа илэрхийлж урилгыг хүлээн аваагүй. Шинэ найдвар гэгдээд байгаа Энди Карролын бүтэлгүй тоглолт зэргээс нөлөөлөн Дэвисийг шигшээ баг нь дуудсан. Харин энэ бүхнийг Оуэн Койл өөрөөр үзсэн байна. Тэрбээр Дэвисийн талаар “Тэр ийм хүндлэл хүлээх эрхтэй. Мөн тэр шигшээдээ тус болж чадах өндөр зэрэглэлийн тоглогч “ гэсэн байна. Монтенегрогийн эсрэг хийх энэ тоглолтонд олон ч тоглогчид оролцохгүй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж