Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Крис Хавтон Энди Карролд “Ньюкастл”-ын сэлгээнд эргэн гарах нь асуудалтай гэж анхааруулсан байна. Английн багаас төрөн гарсан довтлогч залуу маань Премьер лигийн хүрээнд хийсэн багийнхаа хоёр дахь тоглолтонд Астон Виллагийн эсрэг хет-трик хийсэн. Тиймээс ч Капеллогийн шигшээ багт зүй ёсоор дуудагдсан юм. Хет-трик хийн шуугиан тарьснаасаа хойш тэр дөрвөн тоглолт гоолдоогүй. Тиймээс багийн дасгалжуулагч Крис Хавтон түүнийг өнгөрсөн бямба гаригт “Сити”-гийн эсрэг хийсэн тоглолтонд сэлгээнд суулгасан юм. Шола Амиоби Карлинг Капт “Челси”-гийн эсрэг сайн тоглосон учраас Эндигийн оронд гараанд гарсан.
Хавтон түүний талаар “Би гарааны бүрэлдэхүүнд, Ньюкастлыг хожилд хүргэх тоглогчдыг сонгодог. Эндигийн тоглолт алга болсон нь өмнөх тойргийн тоглолтоос харагдсан. Тэр хурц байдлаа алджээ гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийж байна”  гэж хэлсэн байна. Мөн Хавтон “Шола Амиоби Челсигийн эсрэг сайн байсан учраас түүний МанСитигийн эсрэг тоглолтонд гараанд сонгосон юм. Энди бол багийн чухал хэсэг. Бидэнд ажлын болон амралтын өдрүүдэд тоглох хэрэг гардаг, тиймээс түүнийг эргэн ирнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж