Харт суралцсаар байгаа

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Харт суралцсаар байгаа

Жо Харт “Манчестер Сити” болон Английн шигшээ багийн нэгдүгээр хаалгач болоод байгаа ч өөрийгөө бэлэн биш гэж үздэг байна. Энэ жил ердөө 23-хан настай түүний хувьд зүүн эргийн багийн хаалга манах ажлыг Шей Гивенээс булаагаад байгаа билээ. Премьер лиг эхэлснээс хойш Харт бүх долоон тоглолтонд гараанд гараад байна. Түүний сайн тоглолтыг үнэлэн Английн шигшээгийн босс Фабио Капелло түүнийг дэлхийн аваргаас хойшхи сүүлийн гурван тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд сонгоод байгаа. Харт “Сити”-д 2006 оны тавдугаар сард ирсэн ч одоог хүртэл өөрийн тоглолтдоо шүүмжлэлтэй ханддаг гэнэ. Тэр энэ талаар “Би өсч дэвжсээр байгаа. Энд хичнээн удсан ч би өөрийгөө шинэ тоглогч шиг мэдэрсээр байх болов уу. Мөн Английн шигшээд би шинэ хүн, тиймээс ч өөрийн байр сууриа бататгахын тулд их хөдөлмөрлөж байгаа” гэсэн байна.  Роберто Манчини түүнийг багийнхаа нэгдүгээр хаалгачаар сонгосон ч Гивен тэр хоёрын дунд ямар нэг хувийн асуудал үүсээгүй гэжээ. “Бидний харилцаа сайн хэвээрээ байгаа, яагаад гэвэл энэ бидний шийдвэр бус дасгалжуулагчийн шийдвэр учраас” гэж тэр хэлсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж