Ж.Өлзий-Орших дээд шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Ж.Өлзий-Орших дээд шагнал хүртэв

Энэ сарын эхээр Австралийн Мелбурн хотноо болсон дугуйн уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын дугуйн холбооны 179-р конгресс хуралдлаа. Тус конгрессийн үеэр Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихыг Олон улсын дугуйн холбооны дээд шагнал болох “UCI Merit” шагналаар шагнасан байна. Монгол улсад дугуйн спортыг хөгжүүлэх, дугуйн спорт сонирхогч хүүхэд залуус, тамирчдыг бэлтгэж, олон улсын төвшинд чанар чансааг нь дээшлүүлж, цаашлаад Монголын дугуйн холбооны гадаад харилцааг сайжруулж, Азийн дугуйн холбооны амжилт, чансааг дэлхийн төвшинд ахиулсан зэрэг хувь нэмрийг нь үнэлж, ийнхүү нэр хүндтэй шагналаар шагнах болсон байна. Конгрессийн үеэр Азийн дугуйн холбооны ерөнхийлөгч Cho Hee Wook “UCI Merit” нэр хүндтэй шагналыг хүртсэн Ази тивийн хоёр дахь төлөөлөл нь Ж.Өлзий-Орших болсонд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.

Ш.Тэргэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж