“Miami Heat” анхны тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

“Miami Heat” анхны тоглолтоо хийлээ

Улирлын өмнөх тоглолтууд өнөөдрөөс АНУ-д өрнөж эхэллээ. Нийт найман багийн тоглолт өнөөдөр болсноос хамгийн их үзэгчтэй нь мэдээж “Майами Хит” болон “Детройт Пистонс” багуудын тоглолт байв.

Нийтдээ 19600 үзэгч улирлын өмнөх энэхүү тоглолтыг үзэж сонирхжээ.

Харамсалтай нь, энэ олон үзэгчид орчин үеийн их гурвалыг хамтад нь ердөө дөрвөн минут л харах хувьтай байжээ. Гараанд гарч тоглосон Двейн Уейд тоглолтын дөрөв дэх минутад бэртэл авч, талбайг орхисон юм.

Шинэ их гурвалын хувьд таагүй эхлэл байсан ч “Майами Хит”-ийн хувьд байдал өөр байлаа. Леброн Жеймс 26 минут тоглож, 18 оноо, Крис Бош мөн 26 минут тоглож, 20 оноо авсан бол Карлос Арроёо 10, Юдонис Хаслем 14, Марио Чалмерс 10 оноо тус тус авснаар үндсэн цагт 105:89 харьцаагаар “Детройт Пистонс” багийг буулган авсан юм.

Эхний хагаст л олон онооны зөрүүтэй тасарсан учир тийм олон минут тоглох шаардлага Бош болон Леброн нарт байсангүй.

Детройтийн хувьд энэ зуны солилцоо наймаанд хамгийн бүтэл муутай, бараг оролцоогүй багуудын нэг. Шинээр бүх одод ахмад тоглогчдын нэг Трейси МакГрейдиг нэмснээс өөр олигтой өөрчлөлт хийгээгүй тус баг бүхий л шилдгүүдээ гаргаж тоглосон юм.

Прийнц 15 оноо, Хэмилтон 10, Гордон 17, Монрой 10, Дэй 12 оноог авцгаажээ. Трейси МакГрейди ердөө наймхан минутыг л талбайд өнгөрүүлсэн юм. Гэхдээ сэлгээнээс.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж