
Байгаль орчин аялал жуучлалын яамны Аялал жуулчлалын газраас өнгөрсөн онд хэд хэдэн томоохон ажил хийсэн байна. Тухайлбал, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсаны дагуу “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөрийг боловсруулан яамдын саналыг авч тусган Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ. Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан мөрдөж эхэлээд байгаа аж. Мөн өнөөдөр болсон Монгол-Орос хоёр улс байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ОХУ-аас Монголд ирж байгаа жуулчдад Хөвсгөл нуурыг үзүүлэх зэрэг олон асуудлыг тохиролцсон юм. Монголд Буриадаас жилд 60 гаруй мянган жуулчин ирдэг байна. Байгаль нуурын эрэг дээр жилд 800- гаад мянган гадны жуулчин ирдэг. Гэвч ОХУ-ын хилийн боомт дээр бага зэрэг чирэгдэл гардаг учраас тэр бүр Монголд ирдэггүй. Тиймээс энэ боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тохиролцохоор болжээ. Түүнчлэн Монгол Улсад ирсэн жуулчдын тоог гаргасан байна. Энэхүү тоог дор хүргэе.
Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэд |
2008 онд |
2009 онд |
Өөрчлөлт тоо |
Өөрчлөлт хувь |
|
|
Нийт зорчигч |
468,765 |
464,850 |
-3915 |
-0.8 |
|
Үүнээс: жуулчин |
446,317 |
411,640 |
-34677 |
-7.7 |
|
|
Бүс нутгаар |
|
Өмнөд ба зүүн Ази, Номхон далайн орнууд |
264,213 |
239,656 |
-24557 |
-9.2 |
|
ЕВРОП |
159,884 |
152,783 |
-7101 |
-4.4 |
|
АМЕРИК |
15,817 |
14,179 |
-1638 |
-10.3 |
|
АВСТРАЛИ |
5,433 |
4,492 |
-941 |
-17.3 |
|
АФРИК |
592 |
482 |
-110 |
-18.5 |
|
|
Жуулчдын тоо голлох зах зээлийн орноор |
|
|
1 |
БНХАУ |
196,832 |
232,038 |
35206 |
17 |
|
2 |
ОХУ |
109,975 |
109,391 |
-584 |
-0.5 |
|
3 |
БНСУ |
43,394 |
38,551 |
-4843 |
-11.1 |
|
4 |
ЯПОН |
14,939 |
11,496 |
-3443 |
-23 |
|
5 |
АНУ |
12,474 |
11,508 |
-966 |
-7.7 |
|
6 |
ХНБГУ |
8,027 |
6,995 |
-1032 |
-12.8 |
|
7 |
ИБУИНВУ |
6,781 |
5,895 |
-886 |
-13 |
|
8 |
БНФУ |
6,688 |
6,737 |
49 |
0.7 |
|
9 |
БНКазУ |
5,473 |
5,094 |
-379 |
-6.9 |
|
10 |
АВСТРАЛИ |
4,466 |
3,741 |
-725 |
-16.2 |
|
Салбарын орлого /ам.доллараар/ |
2008 он |
2009 он |
Өөрчлөлт тоо |
Өөрчлөлт хувь |
236,942,310 |
213,341,490 |
23,600,820 |
-9.9 |
Б.Анхаа