Энэ жил “Чингис хаан” хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс ойдоо зориулж жилийн турш хийх арга хэмжээнийхээ хөтөлбөрийг тус хамтлагийнхан гаргажээ. Тэд Европоор аялан тоглолт хийх, нийслэлд томоохон шоу зохион байгуулах зэрэг ажил төлөвлөөд байгаа аж. Тун удахгүй тус хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан нэгэн зэрэг 10 цомог худалдаанд гарган рок попын урлагт тэсрэлт хийх нь ээ. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайханы “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуулдаг байсан үеэс одоог хүртэлх бүх уран бүтээлийг нь түүвэрлэн мөн шинэ уран бүтээлүүдээ багтаан ийнхүү 10 цомог хэвлүүлэхээр болжээ. Шинэхэн багц цомгийн ажил дуусах шатандаа явж байгаа гэнэ.
“Чингис хаан” 10 цомог гаргана
Монголын рок урлагт өөрийн гэсэн нэр, мөртэй “Чингис хаан” хамтлагийнхан сүүлийн үед нам гүмхэн байгаа. Тэд 2001 онд хамтлагийнхаа 10 жилийн ойгоор Бөхийн өргөөнд гурван өдөр дараалан нүсэр тоглолт хийж байсан билээ.
Г.Даша