Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Кьют уучлал хүслээ

Премьер лигийн өнгөрсөн тойрогт өөрсдийн Энфилд цэнгэлдэхдээ үнэхээр хангалтгүй тоглолт үзүүлж, “Блэкпуль”-д хожигдсон “Ливерпуль”-ийн довтлогч Дирк Кьют хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүслээ. Ян Холловэйгээр удирдуулан Премьер лигт шинээр элссэн “Блэкпуль” энэ улирлын шинэ нээлт болж байгаа билээ. Тэд Мэрсисайдын “Улаанууд”-ыг талбайд нь илүүрхэн тоглосоор 2:1 харьцаатай хожсон.

“Ливерпуль” болон Голландын шигшээгийн довтлогч Дирк Кьют энэ хожигдлынхоо талаар “Энэ багт ирээд, энэ улаан өмсгөлийг өмссөнөөс хойшхи хамгийн хэцүү хожигдол боллоо” гэсэн байна. Мөн “Бид одоо хуучин байдалдаа эргэн орохын тулд эхлээд тоглолтууддаа хожих хэрэгтэй” гэжээ.

Энэ долоо хоногт Премьер лиг завсарлаж байгаа тул тэдэнд эргэн нэгдэж хэвийн байдалдаа ороход хангалттай хугацаа байгаа гэж багийн босс Рой Хожсон хэлсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж