Кроуфорд шинэ гэрээ хүлээсээр

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Кроуфорд шинэ гэрээ хүлээсээр

Өнгөрсөн улиралд “Атланта Хаукс” багт ирж, бүх тоглолтдоо үр бүтээлтэй тоглон, улирлын “Шилдэг зургаа дахь тоглогч”-ийн шагнал хүртсэн Жамал Кроуфорд багтайгаа шинэ гэрээ байгуулахыг хүсч байгаа гэнэ. Түүний хувьд улирал дуусаад чөлөөт агентийн эгнээнд шилжсэн юм. Тэрбээр Атланта хотод амьдарч, тэндхийн багт хүчин зүтгэж байгаадаа үнэхээр баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч NBA-д тоглоод 10 жилийг ардаа орхиод байгаа хашир тоглогчийн маань багтаа үлдэх, цаашлаад талбайд олон минутыг өнгөрөөх боломж нь тун багасч байна. Учир нь “Хаукс” энэ зун багийн лидер Жое Жонсонтой зургаан жилийн 126 сая ам.долларын гэрээг үзэглэсэн бол, драфтын эхний тойргийн  27 дахь эрхээр Жордан Кроуфорд хэмээх залууг авсан. Дээрх хоёр тоглогч хоёул Жамалтай нэг байрлалд буюу хамгаалагчийн байрлалд тоглодог юм.
Жамал өнгөрсөн улиралд нэг тоглолтод дунджаар 31 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 18 оноо, гурван оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтийг үзүүлж байсан юм. Тэрбээр энэ үзүүлэлтээрээ лигийн сэлгээнийхнийг тэргүүлсэн. Багийн удирдлага өөрийн тоглогчдоо явуулахыг хүсэхгүй байгаа талаараа мэдэгдсэн ч Кроуфордын талаар дурдаагүй байна.
   

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж