Бэйл улсынхаа шилдэг хөлбөмбөгч боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Бэйл улсынхаа шилдэг хөлбөмбөгч боллоо

“Тоттенхэм”-ийн Гарет Бейл Уэйлсийн оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорсныг Кардифф хотын цэнгэлдэхэд болсон ёслолын ажиллагааны үеэр зарлажээ.

Энэ оны гуравдугаар сард Уэйлсийн шигшээ Шведтэй хийсэн нөхөрсөг тоглолтод хожигдсон. Мөн өнгөрсөн сард Евро-2012-ын урьдчилсан шатанд Монтенегрогийн багт мөн хожигдсон билээ.

“Арсенал”-ын залуу хагас, 19 настай Аарон Рамси хоёрдугаар сард хөлөө хугалснаас хойш талбайд гараагүй ч түүнд оны шилдэг залуу тоглогчийн шагналыг өгсөн байна. Харин “Сванси”-гийн Эшли Уильямс оны шилдэг клубын тоглогч болсон байна.

Бейлийн хувьд энэ онд өөрийн гайхалтай тоглолоо үзүүлсээр байгаа. Энэ жил 21 настай тэрбээр дөрвөн жилийн өмнө Тринидад Тобагогийн эсрэг анх шигшээнхээ өмнөөс тоглож байсан бол одоо нийт 25 тоглолтонд оролцоод байна. Улсынхаа түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан шигшээ багийн гишүүн тэрбээр “Спөрс”-ийн бүрэлдэхүүнд өнгөрсөн улирлын хоёрдугаар хагасаас олонд танигдаж эхэлсэн ч, одоо хэдийнэ Европын шилдгүүдийн эгнээнд оржээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж