Ц.Хонгорзул 90 сая төгрөгийн гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Ц.Хонгорзул 90 сая төгрөгийн гэрээ байгуулжээ

Германы Мюнхен хотноо болсон 50 дахь удаагийн буудлагын дэлхийн аваргад амжилттай оролцож, залуучуудын дэлхийн аварга болсон Ц.Хонгорзул 2012 оны Лондонгийн олимпод эх орноо төлөөлөх Монголын шилдэг тамирчдын нэг билээ. Түүний цаашдын амжилт, олимпийн наадамд амжилттай оролцоход нь түлхэц болох зорилгоор “Мон Лаа” групп Ц.Хонгорзулыг 90 сая төгрөгөөр ивээн тэтгэх болсон байна. Уг мөнгийг түүний дасгал сургуулилт, цалин хөлс, мөн гадагшаа тэмцээнд явах зардалд зориулах аж.

Ц.Хонгорзул энэ оны нэгдүгээр сараас эхлэн “Мон Лаа” групптэй хамтран ажиллах болсон юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж