Обама тамхинаас бүр гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Обама тамхинаас бүр гарчээ

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн яриснаар түүний нөхөр, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тамхи татахаа бүрэнмөсөн зогсоожээ.

Тэргүүн хатагтай хүүхдийн хэт таргалалтын эсрэг өрнүүлж ирсэн кампанит ажил “Let’s Move” ийн нэг жилийн ойг тэмдэглэх үеэр хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд хандан “Тиймээ, тамхи татахаа больсон”, “Тамхиа хаяад бараг жил шахам болж байна” гэж хариулсан байна.

Мишель Обама “Тамхиа хаяхыг үргэлж боддог байсан. Хоёр хүүхдийнхээ төлөө тамхи татах зуршлаа зогсоох гэж хүсдэг байсан юм” гэжээ.

Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд хийлгэсэн эмч нарын үзлэгээр Цагаан Ордоны эмч нар түүнийг холестролийн тоо бага зэрэг их байгааг эс тооцвол ерөнхийлөгч Барак Обамагийн биеийн байдал маш сайн байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж