
Йорданы хунтайж, “Явган цэрэг эсэргүүцэх мин хэрэглэх, нөөцлөх,
үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, устгах тухай” Оттавагийн конвенцийн
Ерөнхийлөгчийн тусгай элч, эрхэмсэг ноён Миред Раад Аль-Хуссейныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улс Оттавагийн конвенцид нэгдэн орох
хүсэлтээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганы үеэр болон Канад Улсад
хийсэн айлчлалынхаа явцад дахин нотолсон хэмээн онцолж байлаа.
Еранхий сайд С.Батболд Монгол Улс, Йорданы вант Улсын хооронд 1981 онд
дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд хоёр улсын хоорондын
найрсаг сайн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Хоёр улс
НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд ч бие биенээ дэмжиж,
идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Мөн түүнчлэн Монгол Улс
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 2010-2010 оны сонгуульд нэрээ
дэвшүүлэхэд Йорданы вант Улс дэмжсэнд Йорданы Засгийн газарт талархал
илэрхийллээ.
Йорданы хунтайж Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн албан
ёсны айлчлал амжилттай болсонд баяр хүргээд, Йорданы вант Улс болон
түүний тэргүүлж байгаа сангийн хувьд Монгол Улстай харилцаагаа бүх
талаар өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн мингүй дэлхий ертөнцийг байгуулах Монгол Улсын эрмэлзлэлийг өндрөөр
үнэлж байна гэж эрхэмсэг ноён Миред Раад Аль-Хуссейн хэллээ.
Тэрбээр “Явган цэрэг эсэргүүцэх мин хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх,
шилжүүлэхийг хориглох, устгах тухай” Оттавагийн конвенцид Монгол Улсыг
элсүүлэхийг бүрэн дэмжиж байгаагаа энэ дашрамд мэдээллээ.
Уулзалтад Оттавагийн конвенцийн хэрэгжилтийг дэмжих нэгжийн захирал
К.Бринкерт, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Г.Гоулдхоук,
Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон
албаны бусад төлөөлөгчид оролцлоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн
албанаас мэдээллээ.