Д.Бямбадорж мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Д.Бямбадорж мөнгөн медаль хүртлээ

Япон улсын каратэгийн аварга, Азийн аварга, 2004 оны дэлхийн цомын аварга, Мутай боксын Тайландын эзэн хааны цомын аварга, Монгол Улсын кикбокс, каратэгийн спортын хошой аварга Д.Бямбадорж ням гаригт Японы нийслэл Токио хотноо болсон шидокан каратэгийн 30 дахь удаагийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 78 тамирчин оролцсоноос манай тамирчин +75 кг-ын жинд өрсөлдөж, мөнгөн медаль хүртээд зогсохгүй, тэмцээний шилдэг тамирчны тусгай шагналын эзэн болсон байна.

Дотоодын цэргийн тамирчин Д.Бямбадорж тэмцээнээ дуусгаад өдгөө Японд байгаа бөгөөд энэ сарын 13-нд эх орондоо ирэх юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж