NHL-ийн шүүгчид гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

NHL-ийн шүүгчид гэрээгээ сунгалаа

Гурав хоногийн дараа эхлэх Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн шинэ улирлын өмнө NHL болон NHL-ийн ажилтны холбоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Дөнгөж өчигдөр тус гэрээг байгуулж, ирэх дөрвөн жилийн цалин хөлс, ажлын хуваариа тохиролцжээ. Гэхдээ гэрээний заалтад юу орсон, хичнээн хэмжээний мөнгө тусгагдсан талаар ажилчдын холбоо болон NHL-ийн удирдлагууд аль аль нь мэдээлсэнгүй. Гэрээ байгуулахаас өмнө талбайн шүүгчид, хажуугийн шүүгчид улирлын өмнөх тоглолтуудыг ямар нэг хуваарьгүй шүүж байсан юм.
Ийнхүү NHL шинэ улиралдаа бэлэн боллоо. 2010-11 оны улирал Финляндад “Каролина Харрикейнс”, “Миннесота Уайлд” багийн тоглолтоор эхэлнэ. Мөн Швед, Чех улсуудад NHL-ийн багууд тоглоод эргэн Хойд Америктаа улирлын тоглолтуудаа үргэлжлүүлэх юм. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж