Бэн Арфа удаан хугацаанд талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Бэн Арфа удаан хугацаанд талбайд гарахгүй

Өнгөрсөн амралтын өдөр “Ман Сити”-гийн талбайд зочилж, Премьер лигийн долдугаар тойргийн тоглолтоо хийсэн “Алаг шаазгайнууд” тус тоглолтод бэртэл авсан Франц хөлбөмбөгч Бэн Арфагийн талаар мэдээлэл өгсөн байна. Манчестерийн цэнгэлдэхээс дамнуурга дээр хэвтэн түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн түүний зүүн шилбэ нь хугарсан болох нь тодорхой болж, хамгийн багадаа нэг жилийн хугацаанд талбайд гарах боломжгүй болсон гэнэ. Бэн Арфа тоглолт эхлээд ердөө тавхан минут өнгөрч байхад Голландын шигшээгийн хамгаалагч Нигель Де Ионгтой хүчтэй мөргөлдөж, зүүн хөлийн шилбээ барьсаар газар хэвтсэн юм. Харамсалтай нь, өнгөрсөн улиралд “Арсенал”-ын Рамсид тохиолдсон харахын аргагүй нүд хальтрам гэмтлийг тэрбээр амсч, хөгжөөн дэмжигчдийнхээ нүдэнд нулимс цэлэгнүүлсэн.

Өдгөө 23 настай жигүүрийн довтлогч энэ оны наймдугаар  сарын 27-нд “Ньюкастл” клубт улирлын турш зээлээр тоглохоор Францын “Марсель” клубээс ирээд байсан. Түүний дебут тоглолт нь “Блэкпуль”-ийн эсрэг байсан бөгөөд тус тэмцэлд “Алаг шаазгайнууд” талбайдаа 2:0-ээр хожигдсон юм. Харин дараагийн тоглолтоо “Эвэртон”-ы Гудисон паркт хийж, Бэн Арфагийн оруулсан гайхалтай гоолоор улирлын хоёр дахь хожлоо авч чадсан. Францын “Лион”, “Марсель” клубуудэд хүчин зүтгэж байсан тэрбээр бага наснаасаа л улсынхаа шигшээд тоглож ирсэн. Идэрчүүдийн бүх насанд улсаа төлөөлж, үндэсний шигшээдээ 2007 оноос эхлэн багтаж, нийт найман тоглолтонд оролцон хоёр гоол оруулжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж