Тахианы зодоон зохион байгуулагчдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Тахианы зодоон зохион байгуулагчдыг баривчилжээ

Испанийн Кастельон хотод азарган тахианы зодоон зохион байгуулсан 15 иргэнийг баривчилжээ. Тахианы зодолдооныг 80 гаруй иргэд сонирхон үзэж байснаас насанд хүрээгүй 10 хүүхэд байсан аж.

Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтадыг хайрлан хамгаалах, зүй зохистой харьцах тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн ял тулгасан байна.
Азарган тахиа зодолдуулж байсан байрнаас цагдаа нар 72 эр тахиа олж, тэдгээрийн амь насаа алдах, бэртэж гэмтэхээс сэргийлж чадсан байна.

Азарган тахиа зодолдуулагч эзэд болон мөрий бооцоо тавигчид, сонирхон үзэгчид Испанийн энэ хотыг зорин ирж, тахианы зэрлэг балмад зодолдооныг нууцаар үзэж, таашаал авдаг ажээ.

Тахианууд зодолдох үеэр бие биенийхээ нүдийг сохлох, гэдэс дотрыг нь цувуулах зэрэг аймшигтай үйлдэл гардаг тул дэлхийн олон оронд тахиа зодолдуулахыг хуулиар хориглосон байдаг юм байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж