“Евро-2012”-ын хуваарь гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ын хуваарь гарлаа

Европын хөлбөмбөгийн холбооны удирдлага даваа гаригт Беларусийн Минск хотноо хуралдаж, 2012 онд болох Европын аварга шалгаруулах тэмцээний хуваарийг эцэслэн баталжээ. Польш болон Украйн улсуудын хамтран зохион байгуулах Евро-2012 тэмцээний финалын тоглолт Украйны нийслэл Кьев хотноо болохоор болсон байна. Мөн тус хотод дөрөвний нэг шигшээгийн нэг тоглолт болон хэсгийн гурван тоглолт болох ажээ.

Мөн Польшийн нийслэл Варшав болон Украйны Донецк хотуудад тус бүр таван тоглолт болохоос гурав нь хэсгийн тоглолтууд, дээр нь шөвгийн наймын болон шөвгийн дөрвийн тус бүр нэг тоглолтууд зохион байгуулагдах гэнэ. Түүнчлэн Польшийн Гданьск хотод мөн тойргийн гурван тоглолт, шөвгийн наймын нэг, нийт дөрвөн тоглолт явагдахаар болжээ. Бусад хотууд болох Вроцлав, Познань, Харьков болон Львовт тус бүр гурван тоглолт болох юм.

Евро-2012 2012 оны зургадугаар сарын 8-нд эхэлж, долдугаар сарын 1-нд өндөрлөх бөгөөд нийт 31 тоглолтын 16 нь Украйнд болох ажээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж