Дасгалжуулагчид сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагчид сургалтад хамрагдаж байна

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран Монголын сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчдын дунд арга зүйн семинарыг Монген цогцолбор сургуулийн лекцийн танхимд зохион байгуулж байна. Семинарыг ОХУ-ын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аварга Сергей Александрович Белов удирдан явуулж байгаа юм. Түүнийг дагалдан ОХУ-аас мэргэжилтнүүд ирж, зарим нэг хичээлийг удирдаж байгаа ажээ.

Сургалтын хүрээнд сагсан бөмбөгийн спортын техникийг эзэмшүүлэх онолоос эхлээд сагсан бөмбөгтэй холбоотой сургалт арга зүйн хэд хэдэн багц хичээлийг зааж байна. Мөн Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос баталсан шинэ дүрмийн талаар тодорхой тайлбар, зааварчилгааг өгч байгаа юм.

Өчигдөр нээлтээ хийсэн энэ семинарт хот хөдөөгийн 100 гаруй багш дасгалжуулагчид хамрагдаж байна. Семинар лхагва гаригт өндөрлөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж