Волейболын дасгалжуулагчдын дунд сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Волейболын дасгалжуулагчдын дунд сургалт эхэллээ

Монголын үндэсний олимпийн хороо болон
Монголын волейболын холбоо хамтран жил бүр зохион байгуулдаг сургалтаа
эхэлсэн байна. Тус сургалтыг Үндэсний олимпийн хорооноос олимпийн төрөлд
багтсан спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион
байгуулдаг юм.

Энэ жилийн сургалтыг БНХАУ-ын шилдэг мэргэжилтнүүдийн нэг Жао Шу Шин
удирдаж явуулах ажээ. Хоёр долоо хоногийн турш үргэлжлэх тус сургалтын
үеэр мини волейболын өсвөрийн тамирчдаас эхлээд багш дасгалжуулагч нарт
техникийн мэдлэг түлхүү олгох гэнэ. Сургалтанд 40 гаруй багш,
дасгалжуулагч хамрагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж